Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 оны 07 – р сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Аймгийн нутгаар агаарын дундаж температур энэ сард 15,0-22,5 градус дулаан байв. Агаарт өдөртөө Хашаат сумын нутгаар 37,0 градус, Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 35,0 градус, Хайрхан, Хотонт, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Төвшрүүлэх сумдын нутгаар 34,0 градус, Жаргалант, Булган сумдын нутгаар 33,0 градус, бусад сумдын нутгаар 28,0- 32,0 градус хүрч халсан байлаа. Агаарт шөнөдөө 1,0 -10,0 градус дулаан байв.Агаарт 30 градусыг давж дулаарсан өдөр Хашаат, Эрдэнэмандал сумдад 9 өдөр, Хотонт, Батцэнгэл Өгийнуур сумдын нутгаар 7 өдөр, Өлзийт, Хайрхан сумдын нутгаар 4 өдөр, Цэцэрлэг суманд 3 өдөр, Булган, Чулуут сумдад 2 өдөр, Өндөр Улаан суманд 1 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Тариат, ӨндөрУлаан, Төвшрүүлэх, Булган сумдын нутгаар 22,0-25,3 градус , бусад сумдын нутгаар 26,0-31,3 градус дулаан байлаа. Хөрсөнд өдөртөө ӨндөрУлаан суманд 67,0 градус, Батцэнгэл,Хашаат, Чулуут, Хангай, Хайрхан сумдын нутгаар 64,0 градус, бусад сумдын нутгаар 58,0-63,0 градус хүрч халсан байна. Хөрсөнд шөнөдөө 1,0 -10,0 градус дулаан байна.Хөрсний гадарга дээр 40 градусыг давж дулаарсан өдөр нийт нутгаар 14-29 өдөр ажиглагдсан байна
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 6-24 удаа бороо орж, 12,2 -83,1 мм тунадас унасан. Хамгийн их тунадас Чулуут суманд 83,1 мм, хамгийн бага тунадас Жаргалант суманд 12,2 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ сард салхины хамгийн их хурд секундэт 5-23 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Эрдэнэбулган, Эрдэнэмандал сумдад секундэт 23 метр, Цэцэрлэг, Чулуут, Төвшрүүлэх, Өлзийт,ӨндөрУлаан сумдад секундэт 14 м/с, Тариат, Хашаат, Хангай, Жаргалант, Өгийнуур, Булган Хайрхан, Хотонт сумдад секундэт 12 м/с, бусад сумдын нутгаар секундэт 5 -9 метр хүрсэн байна. 10 м/с дээш салхитай өдөр Эрдэнэмандал ,Эрдэнэбулган сумдад 7 өдөр, Тариат, Жаргалант, Өлзийт, Хайрхан сумдад 3 өдөр, Тариат, Цэцэрлэг,ӨндөрУлаан сумдад 2 өдөр, Төвшрүүлэх, Хашаат, Хангай, Хотонт сумдад 1 өдөр ажиглагдсан байв.
Ургамал бүрхүүл: 2017 оны 07 -р сарын 25-ны байдлаар ургамлын өндөр 3-12 см, ургац 0,2- 2,5 ц/га , ургамлын ургалт, зуншлагын байдал Төвшрүүлэх, Цахир сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд зэрэг байна.
Бэлчээрийн хөнөөлт хортон шавьж,мэрэгчид:Энэ арав хоногт бэлчээрийн хортон царцаа ихэнх сумдын нутгаар 2-9 ширхэг, Өгийнуур суманд царцааны хэт олшролт болсон байна.
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл :МАА-н үйлдвэрлэлд хонь хяргах, мал оторлох зэрэг ажлууд явагдаж байна. Малын усан хангамж Тариат, Эрдэнэмандал, Булган, Жаргалант, Хайрхан, Хангай, Чулуут, Цахир сумдын нутгаар сайн, бусад сумдын нутгаар дунд байна.
ХААЦУ-ын инженер Н.Галдигмаа